WOLF TOTEM - The HU world premiere
Preview

EventX
WOLF TOTEM - The HU world premiere

Өдөр:

2026.08.08

Цаг:

19:00- 00:00

Хугацаа:

5 цаг

Байршил:

Төв Цэнгэлдэх Хүрээлэн

Дэлгэрэнгүй мэдээлэл

        “WOLF TOTEM” тоглолт нь дэлхийд Hunnu Rock урсгалыг таниулсан THE HU хамтлагийн 10 жилийн ойд зориулсан онцгой тоглолт бөгөөд 2026 оны дэлхийг тойрох аялан тоглолтын албан ёсны эхлэл юм.
    2016 онд Улаанбаатар хотод байгуулагдсан “THE HU” хамтлаг Монголын уламжлалт хөгжим, морин хуур, төмөр хуур, хөөмий, хархирааг орчин үеийн рок хөгжимтэй хослуулан Hunnu Rock хэмээх цоо шинэ урсгалыг бүтээж, Монголын соёл, түүх, өв уламжлалыг дэлхийн хөгжмийн тавцанд таниулсан. 
   Өнөөдөр тэдний бүтээлүүд дэлхий даяар 900 саяд ойртсон стрийм хүрч, Billboard-ийн чартад дөрвөн долоо хоног тэргүүлээд зогсохгүй Star Wars Jedi: Fallen Order болон түүний үргэлжлэл Star Wars Jedi: Survivor тоглоомуудын хөгжмийг бүтээж, эдгээр бүтээлүүдийн хөгжмийн цомог Grammy Awards-ын Best Score Soundtrack for Visual Media төрөлд шалгарсан бүтээлийн нэг хэсэг болсон. Үүнээс гадна Metallica Blacklist төсөлд оролцож, Glastonbury, Coachella зэрэг дэлхийн хамгийн нэр хүндтэй фестивалиудад тоглон, Iron Maiden хамтлагийн дэлхийг тойрсон аялан тоглолтын тусгай зочноор оролцож, олон сая сонсогчдод хүрсэн.
   Арван жилийн турш дэлхийг тойрон аялан тоглож, дэлхийн өнцөг булан бүрд үнэнч фенүүдийн хүрээллийг бүрдүүлсэн арвин туршлагаа THE HU хамтлаг энэ удаа эх орондоо Монголын хөгжмийн түүхэнд өмнө нь болж байгаагүй цар хүрээ, тайзны шийдэл, үзүүлбэр бүхий карьерынхаа хамгийн том тоглолтыг толилуулах гэж байна.
   Энэ жил THE HU хамтлаг гурав дахь студийн цомог “HUN”-аа танилцуулж, дэлхийн шинэ аялан тоглолтоо эхлүүлэхийн зэрэгцээ эх орондоо энэхүү түүхэн тоглолтоо зохион байгуулна.
WOLF TOTEM бол зөвхөн 10 жилийн ойн тоглолт биш. Энэ бол дэлхийд Монголын нэрийг дурсгасан хамтлагийн дараагийн арван жилийн эхлэлийг зарлаж, Монголын хөгжмийн түүхэнд шинэ хуудсыг нээх түүхэн үйл явдал байх болно.
 

🔥Сүлд хийморь сэрэх мөч…
🔥Дэлхийн хөгжим, дэлхийн тоглолт…
🔥Өөрийн дотоод хүчээ сэрээ…

⚡️“Хархираа дор Хийморь сэргэмүй”


📆Хэзээ: 2026.08.08
📍Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн

Тасалбар буцаах болон өөрчлөх боломжгүй тул та сонголтоо зөв хийнэ үү.

Эвэнт эхлэхэд

11 өдөр 2 цаг 7:44