

Өдөр:
Цаг:
Хугацаа:
Байршил:
Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулдаг KHARKHORUM фестиваль 4 дэх жилдээ "TIME" сэдвийн дор 8-р сарын 22, 23-нд болох гэж байна. Энэ жилийн онцлох дэлхийн хэмжээний уран бүтээлчид:
*Ronan Keating*
Ирландын дуучин, хөгжмийн зохиолч Ronan Keating нь дэлхий даяар 25 сая гаруй цомог борлуулсан, поп хөгжмийн тайзнаа 30 гаруй жилийн түүхтэй уран бүтээлч юм.
*8Kays*
Melodic Techno болон Progressive House урсгалаар уран бүтээлээ туурвидаг DJ, продюсер 8Kays нь Tomorrowland-ийн 2022, 2023, 2024 оны тайзнаа тоглож, UNTOLD, Afterlife, Awakenings, EDC, Burning Man зэрэг олон улсын томоохон фестивалиудад оролцож байсан алдартай уран бүтээлч юм.
*Dabeull*
Францын продюсер Dabeull 1970–80-аад оны аналог төхөөрөмж, синтезаторуудын дуугаралтыг орчин үеийн хөгжимтэй хослуулсан өөрийн өвөрмөц Nu-Funk өнгө аясаараа танигдсан. Түүний “Intimate Fonk”, “Analog Love” зэрэг бүтээлүүд нь орчин үеийн фонк, disco revival хөдөлгөөний тод төлөөлөгчдийн нэг болгосон юм.
*Kasablanca*
Kasablanca нь 80-аад оны ретро синтезаторын өнгө аясыг орчин үеийн электрон хөгжмийн хүчтэй хэмнэлтэй хослуулдгаараа онцлог хослол юм. Anjunabeats, Armada Music зэрэг нэр хүндтэй лейблүүдтэй хамтран ажилладаг тус хослол нь электрон хөгжмийн элементүүдийг амьд хөгжимтэй холбон тоглодгоороо бусдаас онцгой билээ.
*Дижитал бүтээл*: 360 градус тойрон үргэлжлэх 300 метрийн урттай дэлгэц болон Cinematic Orchestral дуугаралтаар орон зайн гүн гүнзгий мэдрэмжийг хүргэнэ.
*Хөтөлбөр*: 2 өдөр тусдаа хөтөлбөртэй бөгөөд нэг тасалбараар 2 өдөр хоёуланд нь оролцох боломжтой.
*Ерөнхий ивээн тэтгэгч:* Ачит Ихт ХХК, Huawei Mobile Mongolia
Ивээн тэтгэгч: ХасБанк, Pepsi, НэтКапитал
16-аас доош насны хүүхэд харгалзах хүний хамт нэвтрэнэ!
FEEL MORE ART
FEEL MORE MUSIC
FEEL MORE KHARKHORUM
📅 Хэзээ : 2026/08/22,23
📍 Хаана : Төв цэнгэлдэх хүрээлэн
☎️ Холбогдох утас : 72726262
Тасалбар буцаах болон өөрчлөх боломжгүй тул та сонголтоо зөв хийнэ үү.
Хугацаа дууссан байна