- “ДУУТ АЯГАНЫ ЕРТӨНЦ” – ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН СОНИРХОЛТОЙ ТУРШЛАГА!
Хэзээ нэгэн цагт дуу чимээг биеэрээ мэдэрч, аялгууг зургаар дүрслэн, өөрийн дотоод ертөнцөө илэрхийлж үзсэн үү?
“Дуут аяганы ертөнц” нь хүүхдүүдийг дууны чичирхийлэл, ая, хөдөлгөөн, бүтээлч сэтгэлгээгээр дамжуулан өөрийгөө нээх гайхалтай орон зайд урьж байна!
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
- Хүүхдүүдийг дуу авианы чичиргээний хүчийг мэдрэх, өөрийн дотоод мэдрэмжээ сонсож, таньж, илэрхийлэхэд тусална
- Сэтгэл хөдлөлөө зохицуулах энгийн, үр дүнтэй аргуудыг эзэмших
- Анхаарал төвлөрөл, тайван байдал, биеийн мэдрэмжийг дуут аяганы чичиргээний тусламжтай хөгжүүлэх
- Дуу авианы чичирхийллээр дамжуулан стресс, айдас түгшүүрийг тайлах
ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ:
Сонсохуй – Байгаль, өөрийн дуу чимээг мэдрэх
- Хөдөлгөөн – Дуут аяганы чичирхийллийг биеэрээ илэрхийлэх
- Уран бүтээл – Дуу авиаг өнгө, хэлбэр дүрс болгон хувиргах
- Дуут аяганы бясалгал-Амар амгаланг мэдрэх, стресс тайлах
ХӨТӨЛБӨРИЙН БҮТЭЦ:
- “ДУУ ЧИМЭЭГЭЭ СОНСЪЁ”-АНХААРАЛ ТӨВЛӨРӨЛ (10 мин)-танилцах, сонсголын мэдрэмжийг хөгжүүлэх аягатай дасгал
- “АЯЛГУУТ БИЕ”-БИЕИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДРЭМЖ (15 мин)- олон төрлийн зэмсэгүүд, дуут аяганы чичирхийлэл дуу авиа, хөгжимийн хэмнэлийг мэдрэх дасгал
- “ДУУГ ЗУРАХ”- БҮТЭЭЛЧ ИЛЭРХИЙЛЭЛ (15 мин)-Дуут аяга болон бусад зэмсэгийн ая чичиргээг сонсож, өнгө дүрсээр илэрхийлэх
- “ТӨСӨӨЛЛИЙН БЯСАЛГАЛ”-ГҮН ТАЙВШРАЛ (15-20 мин) Дуут аяганы тусламжтай төсөөллийн аялал хийж, сэтгэл зүй, биемахбодоо тайвшруулах гүн амралт
Хамгийн хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм, бүтээлч туршлага таны хүүхдийг хүлээж байна! Өөрийгөө нээх
“Дуут аяганы ертөнц гайхамшигт ертөнц”
Хугацаа: 60-80 мин.
Насны ангилал: Бага ангийн сурагчид буюу 6-9 нас