Зохион байгуулагч
Хаана
Хот / Аймаг: Улаанбаатар
Сум / Дүүрэг: Хан-Уул дүүрэг
Баг / Хороо: 2
Хаяг: Мишээл экспо
“𝑭𝒍𝒐𝒘𝒆𝒓 𝒇𝒆𝒔𝒕𝒊𝒗𝒂𝒍 - 2025” арга хэмжээнд ургамлын тэргүүлэгч компаниудын 1,500 гаруй нэр төрлийн цэцэг, ургамал, баглаа, тохижилтын бүтээгдээхүүнийг 50 хүртэлх хувийн хямдралтай худалдан авах хамгийн том цэцгийн фестиваль Монголд хоёр дох жилдээ буюу 05-р сарын 23,24,25-ны өдрүүдэд Мишээл вокинг стрийтэд зохион байгуулагдах гэж байна.
Оролцогч бүр "𝑭𝒍𝒐𝒘𝒆𝒓 𝒇𝒆𝒔𝒕𝒊𝒗𝒂𝒍 - 2025”-с ургамлын соёл, чиг хандлага, дотор интерерийн шийдэл, санаа, үйлчилгээ авах ба үүнд:Таримал цэцгийн үзэсгэлэн худалдаа
Баглаа цэцгийн үзэсгэлэн худалдаа
Террариумны үзэсгэлэн худалдаа
Тасалгааны таримал жимс жимсгэний худалдаа
Амтлагч ургамлын соёолж үзэсгэлэн
Herbarium art урлан
Цэцэг ургамлын installation art бүтээлүүд
Төрөл бүрийн цэцгийн савны үзэсгэлэн худалдаа
Бордоо, үр үрсэлгээний худалдаа
Байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулага, худалдаа
Хог хаягдлаа ангилдаг фестивал
Мод тарьдаг аппликейшн танилцуулага
Ургамал тарих арчлах сургалт,
Терракота ваар урлах, будах сургалт
Хүүхдийн жүжиг, тайзны үзүүлбэр гэх мэт олон сонирхолтой зүйл болохнээ
Өдөр бүрийн 10 онцгой азтанаас гадна олон төрлийн сьюрприз хүлээж байгааг дуулгахад таатай байна
“Flower festival 2025”
арга хэмжээний хүрээнд оролцогч хувь хүн болон байгууллага нарын дунд нийгэмд чиглэсэн цэцгийн соёлыг дэлгэрүүлэх, гадаадын жуулчдад таниулах, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг сурталчлах, экологийн боловсрол олгох, цэцгийн салбарын нэр хүндийг нэмэгдүүлэх, нийгмийн стрессийг бууруулах, бусад улс орнуудын цэцэг ургамлын соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэхээр дотор талбайд зохион байгуулагдана.
Фестивалийн мэдээлэл:
Хугацаа: 2025.05.23-2025.05.25
Цагийн хуваарь: 10:00-20:00
Байршил: Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Мишээл экспогийн залгаа Мишээл вокинг стрийт дотор
Имэйл: generalmanager-mws@misheelgroup.mn
Хураамж: Үнэ төлбөргүй
Мэдээлэл авах утас: 99907392, 96023777