Зохион байгуулагч
Хаана
Хот / Аймаг: Улаанбаатар
Сум / Дүүрэг: Хан-Уул дүүрэг
Баг / Хороо: 15
Хаяг: Төв Цэнгэлдэх Хүрээлэн
Солонгосын домогт охидын хамтлаг T-ARA тун удахгүй Монголд!
T-ARA хамтлагийн “Queen’s” Фенүүдийнхээ зүрх сэтгэлд хоногшсон хит дуунуудаа RE\VERSE CONCERT-ын тайзнаа дуулж, мартагдашгүй дурсамж бэлэглэх гэж байна. Түүхэнд үлдэх шөнийг бүү алдаарай!
T-ARA бол Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг бөгөөд 2009 онд дебютээ хийсэн. Тэд K-pop-ын хоёр дахь үеийн хамгийн нөлөө бүхий хамтлагуудын нэг бөгөөд фенүүддээ хайрлагдсан олон хит дуу, онцгой бүжгийн хөдөлгөөнөөрөө алдартай. Хамтлагийн нэр нь англиар “Tiara” буюу титэм гэсэн утгатай бөгөөд тэдний зорилго нь K-pop ертөнцөд титэм шиг гялалзах, тэргүүлэх явдал байжээ.
T-ARA-ийн хамгийн алдартай lineup-д Qri, Eunjung, Hyomin, Jiyeon нар багтдаг бөгөөд анх олон гишүүнтэйгээр эхэлсэн ч дараа нь зарим гишүүд гарсан байдаг. Тэдний фенүүд тэднийг хайрлан “Queen’s” гэж дууддаг нь чухам энэхүү алдрыг илэрхийлнэ. T-ARA хамтлагийн албан ёсны YouTube сувгууд дээр гаргасан бүх видео (хөгжмийн клип, бүжгийн практик, лайв үзүүлбэр гэх мэт) нийт ойролцоогоор 941 сая үзэлт цуглуулсан байдаг. T-ARA нь фенүүдтэйгээ ойр, халуун дулаан харилцаатай, фенүүдийн догдлолыг асааж, мартагдашгүй дурсамж үлдээдэг хамтлаг хэвээр байна. Тэдний тайзны үзүүлбэр, хит дууны амьд аялгуу нь өнөөдрийг хүртэл олон хүний зүрхэнд хоногшсоор байгаа билээ.
Хаана: Төв Цэнгэлдэх Хүрээлэн
Хэзээ: 9-р сарын 12-нд
Тасалбар буцаах болон өөрчлөх боломжгүй тул та сонголтоо зөв хийнэ үү.