
Эхлэх өдөр:
Цаг:
Байршил:
Сайн байна уу,
Гэгээ академиас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 6дах жилдээ зохион байгуулж буй "Гэгээн гүүр" тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл болон зургийг илгээж байна. Хамтарч ажиллаж буйд таатай байна.
![]()
ГЭГЭЭН ГҮҮР ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА![]()
![]()
Гэгээ Академиас ахлах ангийнханд зориулан "Гэгээн гүүр" тэтгэлэгт хөтөлбөрөө 6 дах жилдээ зарлаж байна. Тэтгэлэг хүртсэн сурагчид англи/хятад хэлнээс сонгон академик түвшин хүртэл сурах боломжийн эзэн болно
.
"Гэгээн гүүр" нь эерэг, зөв хандлагатай, тууштай суралцах тэмүүлэлтэй хүүхдүүдийн хүсэл, мөрөөдөлд гүүр болох зорилготой. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд нийт 100 гаруй сурагч манай тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан.
Монгол Улсын өнцөг булан бүрд орших, төрийн өмчит ЕБС-ийн ахлах ангийнхан буюу 9, 10, 11-р ангийн сурагчид хамрагдах боломжтой
. Нийт 10 сурагчийг сонгон шалгаруулна.
Гэгээ Академид хагас жилийн хугацаанд 100% тэтгэлэгтэй суралцах эрхийг олгоно
. Нийт тэтгэлгийн хэмжээ 30 сая төгрөг
.
шат: МАТЕРИАЛ ИЛГЭЭХ![]()
Сурагчид дараах өргөдлийн маягтыг бөглөж, илгээнэ. https://forms.gle/QSLJ9sYnQSUd4BB27
шат: ЯРИЛЦЛАГА![]()
Орон нутгийн сурагчидтай цахимаар
Нийслэлийн сурагчидтай биечлэн ярилцлага хийнэ
.
”#ГЭГЭЭН_ГҮҮР"-ийн талаарх #ТАНЫ_МЭДЭХ_ХЭРЭГТЭЙ_ОГНООНУУД:
Материал илгээх хугацаа: 12 сарын 8-ныг дуустал
Ярилцлагын шат: 12 сарын 25,26
Батламж гардуулах ёслол: 1 сарын 3
Хөтөлбөр эхлэх хугацаа: 2025 оны 1 сарын 6
Нийгмийн хариуцлагыг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй албан байгууллагуудыг бүртгэж байна
. Та бүхэн хүсэлтээ contact@gegee.edu.mn хаягт илгээнэ үү.
![]()
"Гэгээн Гүүр" тэтгэлэгт хөтөлбөр маань олон, олон хүүхдэд хүсэл мөрөөдөлдөө хүрэх гэгээн гүүр болоосой
.
![]()
![]()
Сурагчдадаа амжилт хүсье![]()
![]()
![]()
0 өдөр 0 цаг 0:00