Event

Eventx
  • Нэвтрэх & Бүртгүүлэх
  • Эвэнт үүсгэх

Notifications
  • Эвэнт
  • Уран бүтээлч

Эвэнт

Артист

Тасалбар

Сагс

Цэс

Eventx
  • Эвэнт
  • Тусламж
  • Нэвтрэх & Бүртгүүлэх

Бидний тухай

  • Танилцуулга
  • Хамтран ажиллах
  • Ажлын байр

Заавар

  • Бүртгүүлэх, нэвтрэх
  • Эвэнт үүсгэх
  • Бусад

Тусламж

  • Түгээмэл асуулт, хариултууд
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын бодлого

Холбоо барих

  • ig
  • 7272-6262
  • Улаанбаатар ХУД 3-р хороо KHAN-UUL TOWER барилга, 13 давхар

Event

Eventx

©2025, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Хувь заяа
Preview

Хувь заяа

Хадгалах

Хуваалцах

2024.10.17
21:00
Бусад

Зохион байгуулагч

EventX

Ulaanbaatar International Film Festival

Хаана

Хот / Аймаг: Улаанбаатар

Сум / Дүүрэг: Чингэлтэй дүүрэг

Баг / Хороо: 5

Хаяг: Тэнгис Kино Tеатр

Дэлгэрэнгүй мэдээлэл

Монголын Урлагийн Зөвлөл нь Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Соёл Урлагийн Газар болон Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлтэй хамтран 16 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг 2024 оны 10-р сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. 
Кино наадам нь дэлхийн нэр хүндтэй Канн, Берлин, Торонто, Сандэнс наадмуудаас шагнал хүртсэн, албан ёсны хөтөлбөрт шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар зорин ажилладаг билээ.

Өдгөө 16 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус наадам нь жилээс жилд хөтөлбөр агуулгаа баяжуулан, үзэгчдийнхээ цар хүрээг нэмсээр ирсэн. Энэ жилийн наадам нь нээлтийн ёслол, нээлтийн үзвэр, Монгол кино үзвэр, Олон улсын баримтат ба уран сайхны үзвэр, “Үзэхийн Хязгаар” монгол сонгодог бүтээл, “Залуу үзэгч” хөтөлбөр болон кино уран бүтээлчдэд зориулсан мастер хичээлүүдээс бүрдэж байгаа юм. Наадмын хүрээнд гарах бүх кинонууд Тэнгис, Өргөө 3 болон Синема Нэкст кино театруудаар үзэгчдийн хүртээл болно.

Кино наадмын онцлох хэсэг бол Монголын сор, сонгодог хуучны уран бүтээлч-найруулагчийн бүтээлийг орчин үеийн үзэгч, залуучуудад дахин өргөн дэлгэцээр толилуулж, нэрт уран бүтээлчдийг алдаршуулах, тэдэнд хүндэтгэл үзүүлэх зорилготой “Үзэхийн Хязгаар” хэсэг байдаг. 2024 оны онцлох найруулагч Монгол Улсын Төрийн Шагналт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, нэрт кино найруулагч Бэгзийн Балжиннямыг танилцуулж, түүний 1986 онд бүтээсэн “СҮҮДЭР” УСК, 1984 онд бүтээсэн “ТАНЬ РУУ НҮҮЖ ЯВНА” УСК-г онцлон, 2024.10.19-ны өдөр Тэнгист кино театрт тус бүр ганцхан удаа өргөн дэлгэцээр толилуулна.

Энэ жилийн кино наадам Алтан хальс ТББ-тай хамтран “Залуу үзэгч” тусгай хөтөлбөрийг санаачлан үзэгчдэд бэлэг барьж байна. Энэхүү хөтөлбөр нь түүх өгүүлсэн, баримтат болон арт хаус төрлийн уран бүтээлийг залуу хойч үедээ танилцуулах, кино наадмын үзэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилготой билээ. Тус хөтөлбөрт АНУ, Монгол, Франц зэрэг улсуудын 4 киног 2024.10.19-20-ны өдрүүдэд Синема Нэкст кино театрт үнэ төлбөргүйгээр үзэгчдэд толилуулахаар бэлтгэлээ.

“Улаанбаатар” кино наадмын хүрээнд Герман, Франц, Австрали, АНУ, Итали, Непаль, Хятад, Энэтхэг, Швед, Палестин, Норвеги, Ирланд зэрэг улсуудын 2023-2024 онд бүтээгдсэн 14 шилдэг олон улсын уран сайхны болон баримтат киног үзэгчдэд толилуулахаар хөтөлбөрөө гаргасан. Тухайлбал, 2024 оны Каннын наадмын Grand Prix шагналт “Төсөөллийн гэгээ” кино, Special Prize шагналт “Ариун инжир модны үр” кино, Youth Award шагналт “Тосоор гоож” кино, Un Certain Regard Prize шагналт “Хар нохой”, Сиднэйн кино наадмын Sydney Film Prize шагналт “Маргааш бий” кино, 2023 оны Венецийн кино наадмын Оризонти хэсгийн “Шилдэг эрэгтэй гол дүр” шагналт “Сэр Сэр Салхи” кино зэрэг гарах гэж байна. Олон улсын үзвэрүүд 2024.10.18-22-ны өдрүүдэд Тэнгис, Өргөө 3, Синема Нэкст кино театруудаар гарах ба үзэгчид тасалбараа тухайн театруудын билетийн кассаас авч үзэх боломжтой.

Мөн Монгол кино уран бүтээлдийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын чанартай бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-ын Сандэнс кино наадам болон Филм Номад хөтөлбөрийн хамтарсан мастер сургалт, “Авдраа уудал: Баримтат уран сайхны кино бүтээх нь” зэрэг цуврал сургалтуудыг 2024.10.17-18-ны өдрүүдэд тус тус зохион байгуулна.

Ингээд та бүхэн “Улаанбаатар” олон улсын кино наадмын хөтөлбөртэй танилцана уу. Дэлгэрэнгүй мэдээллийг наадмын албан ёсны www.facebook.com/ubiff болон www.ubiff.mn цахим хуудаснаас авна уу.

Зургийн цомог
Хувь заяа

Харах

Хувь заяа

Харах

Хувь заяа

Харах

Хувь заяа
Preview
Хувь заяа
Preview
Хувь заяа
Preview
Эвэнт эхлэхэд

0 өдөр 0 цаг 0:00