Хаана
Хот / Аймаг: Төв
Сум / Дүүрэг: Баянчандмань
Баг / Хороо: 1
Хаяг: Улаанбаатараас 48км, Дархан явах замд байгалийн үзэсгэлэнт цогцолбор бүхий Төв аймгийн Баянчандмань
БИД 4 ДЭХ ЖИЛДЭЭ ЗУНЫ СУРГАЛТАА АВАХАД БЭЛЭН БОЛЛОО.
Сургалтын агуулга:
Бясалгал гэж юу вэ? Түүний ач холбогдол, хүн бүр сурах шалтгаан Тархи, мэдрэлийн систем, амьсгалын анатоми, сүнслэг талаас нь хүүхдийн насны онцлогт тохируулан тоглоомын аргаар ойлгуулах.
Биеийн бүтэц Аарцаг нурууны анатоми Нурууны өвчний шалтгаан юу вэ?
Өөрийн нурууны өвдөлтөө таньж мэдэх, Спортын бэртлээс өөрийгөө хэрхэн хамгаалах.
Сэтгэл санаа, итгэл үнэмшил, амьдралын хэв маяг гэж юу вэ ?
Гар утас болон зурагтын буруу хэрэглээ үүрэн холбооны сүлжээний хорыг тайлах - Газардуулга хийж сурах энгийн аргуудад суралцах, нойр ба өглөө эрт сэрэх шалтгаанаа ухамсарлах байгаль дэлхийтэй ойр байх шалтгааныг таниулах, уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдлын уршиг ангилан
ялгах талаарх ойлголтыг өгөх
Элсний волейбол гэж юу вэ? Түүний онцлог давуу тал-Элсний волейболоор хичээллэнгээ элсээр эмчлэгдэх эмчилгээний тухай.
Элсний волейболын спортын Олимп хүрэх боломжийг таниулан ойлгуулах, Хээрийн бэлтгэл болох заалны волейболыг хослуулах цаг агаарын нөхцөл байдалд тохируулах.
Хээрийн бэлтгэлийн үед бороо их хэмжээгээр орох эрсдэлтэй үед бэлтгэл зааланд үргэлжлэн явагдана.
Мэргэжлийн багш дасгалжуулагч, скаутын бүлгийн багшийн удирдлаганд, хоол шим тэжээлийн мэргэжилтний зөвлөсөн мэргэжлийн тогоочийн шимтэй хоолоор өдрийн 5 хооллох мэргэжлийн спортын сэтгэл зүйчийн зөвлөгөө эмчийн хяналтад бэлтгэл сургуулилт явагдана.
Үндсэн хөтөлбөр:
Элсний болон залны волейболын анхан болон дунд шат
Скаут хөтөлбөр
Хүүхдийн Бясалгал
Нэмэлт хөтөлбөр:
Элсний Волейбол тэмцээн
Танилцах үдэшлэг
Спортын сэтгэл зүйчийн зөвлөгөө
Монголын волейболын шигшээ багийн тамирчидтай уулзах уулзалт
Урлагийн наадам
Хөгжөөнт тоглоом
Буухиа тэмцээн
Movie night
Сум орон нутаг Монгол өв соёлтой танилцах - Монгол гэр Мал аж ахуй
Орчин:
60хүүхдийн багтаамжтай амрах байр
24 цагийн харуул хамгаалалттай
Спорт заал
Элсний волейболын стандарт талбай
Усанд орох зориулалтын душ
Боловсон ариун цэврийн өрөөнүүд
Уул Ус Булаг, ой мод
Насны ангилал:
7-12 насны хүүхэд бүрт нээлттэй.
1 ээлжинд
Дэлхийн үрс бүлэг 7-12 насны 15 хүүхэд тусгай цагийн хуваарийн дагуу бэлтгэлтэй.
10 хоногийн 50 цагийн бэлтгэл
Бэлэг
Ээлж бүр дээр волейболын дагалдах хэрэгслүүд /тохойвч өвдгөвч шилбэний хамгаалт, гарын кист, пүүзний уут, оймс /
Дахин амрах эрхийн бичиг
Квант клубын өмсгөл
Волейболын бөмбөг
Хугацаа:
1-р ээлж 2024.07.01-07.10
2-р ээлж 2024.07.15-07.24
3-р ээлж 2024.07.24-08.02
4-р ээлж 2024.08.02-08.11
5-р ээлж 2024.08.11-08.20 өдрүүдэд
Энэ зуны улирлын #Волейболын_зусланд та бүхнийг урьж байна.
www.eventx.mn-ээс тасалбар авсан хэрэглэгч бүрт Voyage Vista Tour - ын 100,000 төгрөгийн хөнгөлөлтийн эрх бэлэглэнэ.
Тасалбар буцаах болон өөрчлөх боломжгүй тул та сонголтоо зөв хийнэ үү.