Зохион байгуулагч
Хаана
Хот / Аймаг: Улаанбаатар
Сум / Дүүрэг: Сүхбаатар дүүрэг
Баг / Хороо: 1
Хаяг: Гадаад харилцааны яамны хурлын “ЗӨВШИЛЦӨЛ“ танхим
Үйл ажиллагаа танилцуулах өдөрлөгийн урилга
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн үйл ажиллагааны талаар болон 2024 оны 10 дугаар сарын 10-12 өдрүүдэд зохион байгуулагдах олон улсын уул уурхай, ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн, чуулга MINEPRO 2024 арга хэмжээний талаар танилцуулах өдөрлөгийг зохион байгуулж байна.
Уг арга хэмжээний зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх бөгөөд гадаад улсаас Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, гадаад болон дотоодын хэвлэл мэдээллийн агентлагууд, ханган нийлүүлэгч компаниуд, их сургуулиуд, банк санхүүгийн байгууллагууд болон холбооны гишүүн аж ахуй нэгж та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хөтөлбөрт:
Монголын уул уурхайн үндэсний
ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа:
- Үйл ажиллагааны товч танилцуулга
- TSM болон кодекс - Ханган
нийлүүлэлтийн бодлого
- MINEPRO-2024 үзэсгэлэн, чуулга арга
хэмжээний зорилго
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Фиона Блайт:
- Монгол-Их Британийн худалдааны
эргэлтийг нэмэгдүүлэх нь
- Их Британиас бараа, үйлчилгээ
худалдан авахад бид хэрхэн тусалж
чадах вэ?
- Санхүүжилтийн боломжууд
- MINEPRO 2024 төсөл яагаад чухал вэ?
Уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчдийн төлөөлөл:
- Худалдан авалтын бодлого, тулгамдаж
буй асуудлууд
Ханган нийлүүлэгч байгууллагуудын төлөөлөл:
- Ханган нийлүүлэлтийн бодлого,
тулгамдаж буй асуудлууд
зэрэг сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдах юм.
2024.05.28 өдөр 15:00-18:00 хүртэл
Гадаад харилцааны яамны хурлын
“ЗӨВШИЛЦӨЛ“ танхим
- Дэлгэрэнгүй мэдээллийг доорх QR кодуудаар аваарай.
- Бүртгэл дуусах хугацаа: 2024 оны 5-р сарын 27 хүртэл болохыг анхаарна уу.
- Та доорх линкээр бүртгүүлэх боломжтой -