Хаана
Хот / Аймаг: Улаанбаатар
Сум / Дүүрэг: Сүхбаатар дүүрэг
Баг / Хороо: 1
Хаяг: Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Централ парк
Салбартаа 10 гаруй жил ажиллаж буй эрчимжсэн мал аж ахуйн мэргэжилтэн, малын эмч О.Чойжоо болон иНомад компаниуд хамтран "Саалийн үнээний ферм" бүтэн өдрийн сургалтыг зохион байгуулахаар боллоо.
Тус сургалтаар:
-Дэлэнгийн үрэвсэл
-Тэжээлийн жор, норм
-Сүүний гарцыг сайжруулах
-Бодис солилцооны эмгэг
-Тугалын арчилгаа
-иНомад платформын танилцуулга зэрэг сонирхолтой сэдвүүдийг орохоос гадна тэжээл болон эмийн үзэсгэлэн худалдаа болно.
Фермерүүд, фермер болохоор сонирхож байгаа хүмүүс, үржүүлэгч, малын эмч, малчин та бүхнийг сургалтдаа өргөнөөр оролцохыг урьж байна. Хамтрагч байгууллагууд болон оролцогчид маань хоорондоо танилцаж туршлага солилцох сайхан боломжийг та бүү алдаарай.
Бүх оролцогч нартаа хамтрагч байгууллагуудын гарын бэлэгтэй байгаа.
Сургалтын байршилыг иНомад фейсбүүк хуудсаар https://www.facebook.com/enomadagtech/ оруулаад явах болохоор та бүхэн манай фейсбүүк хуудсыг дагаад дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
иНомад нь цаашид та бүхэнтэйгээ дараа дараагийн сонирхолтой сургалтаар уулзсаар байх болноо.
🎁 www.eventx.mn-ээс тасалбар авсан хэрэглэгч бүрд Voyage Vista Tour - ын 100,000 төгрөгийн хөнгөлөлтийн эрх бэлэглэнэ мөн Голомт банкны бүх төрлийн кредит картаар тасалбараа худалдан аваад 20%-ийг нь буцаан аваарай нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 100,000₮
Тасалбар буцаах болон өөрчлөх боломжгүй тул та сонголтоо зөв хийнэ үү. Баярлалаа