Зохион байгуулагч
Хаана
Хот / Аймаг: Улаанбаатар
Сум / Дүүрэг: Сүхбаатар дүүрэг
Баг / Хороо: 1
Хаяг: 8Q2 С.Жамъян Гүнгийн Гудамж 3, СБД - 1 хороо, Улаанбаатар
Жил бүрийн 10-р сарын 10-ны өдрийг “Дэлхийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Өдөр”-ийг тэмдэглэдэг бөгөөд ерөнхий зорилго нь дэлхий даяар сэтгэцийн эрүүл мэндийн асуудлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжихэд төвлөрдөг явдал юм.
Энэ жил “Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийг нэн тэргүүнд тавих цаг нь болсон” уриан дор болох гэж байна
Тус өдөрлөгөөр дамжуулан бид бүхэн сэтгэцийн эрүүл мэндийн талаар оюутан залуус, түүгээр дамжуулан тэдний гэр бүлд хүргэж олон нийтэд тархсан буруу ташаа ойлголтыг бага ч болов өөрчлөхийг хичээн энэхүү өдөрлөгийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Энэ өдөр та бүхэнд бэлтгэсэн бидний үйл ажиллагаа:
Сэтгэл зүйн сорилууд
”Black Box” сэтгэл зүйн зөвлөгөө
Сэтгэцийн эрүүл мэндийг хөндсөн кино үзэж, хэлэлцүүлэг хийх
Та бүхэн хүрэлцэн ирж өдрийг хөгжилтэй, мэдлэгтэй, зугаатай өнгөрүүлээрэй