Зохион байгуулагч
Мэдээлэл оруулаагүй байна.
Хаана
Хот / Аймаг: Улаанбаатар
Сум / Дүүрэг: Сүхбаатар дүүрэг
Баг / Хороо: 8
Хаяг: Kafka local bar
НАМАР ОРОЙН ҮЗВЭР: Хүний эрхийн талаар ярилцацгаая.
Кино хэлэлцүүлэг, нэтворкинг эвэнтэд таныг урьж байна.
Киноны нэр: Баяртай Бафана
Өдөр: 2024.09.06 19 цагт
Тасалбар 5000 төгрөг/уух зүйл багтсан/
Хаан банк 5041292715
Голомт банк 1102098352
Хүлээн авагч: МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ ТББ
Таны төлсөн тасалбар хүний эрхийн үйл ажиллагаанд зарцуулагдах болно. /Гүйлгээний утга дээр нэр, утасны дугаараа бичнэ/
Та QR code эсвэл доорх линкээр бүртгүүлж суудлаа баталгаажуулна уу. https://forms.office.com/e/pSwYEJxcXt
Хамтран зохион байгуулагч: Монголын Эмнести Интернэшнл, Урлагийн давлагаа ТББ, Kafka Local Bar
Байршил: Kafka local bar
Киноны тухай: Баяртай Бафана, эсвэл Эрх чөлөөний өнгө (АНУ) хэмээх кино нь Нельсон Мандела (Денис Хаясберт), түүний харгалзагч, шоронгийн хамгаалагч (Жосеф Финнес) нарын хоорондох харилцааны талаар өгүүлсэн 2007 оны кино юм.
Грегоригийн ном болох “Баяртай Бафана” Нельсон Мандела, Миний хоригдол, Миний найз гэсэн номноос сэдэвлэжээ. Кино нь Жорж Грегори болон түүний эхнэрийн харилцааг амьдралынхаа туршид өөрчилдөг болохыг харуулжээ. Энэхүү кино нь бодит амьдралаас сэдэвлэн хийгдсэн.
Бафана нь "хөвгүүд" гэсэн утгатай. Грегори ферм дээр амьдардаг байсан бөгөөд хүүхэд байхдаа өнгөт арьст найзтай байсан бөгөөд тэрээр Өмнөд Африкийн албан ёсны коса(Xhosa) хэлээр ярих чадвараа тайлбарлажээ. Кино 140 минутын турш үргэлжилдэг.
Залуу хувьсгалч Нельсон Мандела баривчлагдаж хоригдсон ба 1968 онд түүний хянагчаар Жеймс Грегори ажиллах бөгөөд уугуул иргэдийн коса хэл мэддэг учраас бүх харилцаа, захидал, уулзалтыг хянах даалгаврыг тусгай албанаас авч Өмнөд Африкт Роббен арлын шоронд ажиллахаар гэр бүлтэйгээ нүүж ирнэ.
Жеймс Грегори анх Роббен арал дээр хянагчаар ирэхдээ тэнд байгаа хоригдлууд бол хамгийн аюултай хүмүүс гэж үзэж байсан бөгөөд удирдлагынхаа өгсөн үүрэг даалгавараар эрүү шүүлтийн хэлбэрийг ч үүсгэж байсан бол тэдний гол үзэл санаа юуны төлөө тэмцэж байгааг ойлгох тусам, бас хүн ёсны эелдэг зан гарсаныхаа төлөө өөрөө хүртэл гадуурхалт өртөхөд хүрдэг.
Жеймс Грегори, Нельсон Манделагийн хянагчаар ажиллахдаа аажмаар өөрийн улс үндэстний болон арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэлддэг. Цаг хугацаа өнгөрөхөд Грегори өөрийн удирдлагуудтай зөрчилдөж эхэлдэг, Мандела амьдралынхаа хорин долоон жилийг хориход өнгөрөөсөн бөгөөд Өмнөд Африкийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байжээ.
Тасалбар буцаах боломжгүй тул та сонголтоо зөв хийнэ үү. Баярлалаа